Sun Logo
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🔷️Өнөөдөр (2024.12.18) Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулж  байна.
✅️Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын мэдээллийг гаргуулан авч үзэхэд 2024 оны 09-р сарын байдлаар улсын хэмжээнд нийт 455 байгууллага бүртгэлтэй байсан. 
✅️Хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа газар, нэгжүүдтэй өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй 45 төрийн бус байгууллагыг сонгосон бөгөөд тэдгээрийн хүний нөөц, байр, туршлага зэргийг харгалзан үзлээ. 
✅️Цаашид хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
✅️Хүүхэд хамгааллын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.7 –д заасан чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудыг магадлан итгэмжилдэг. Тус хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтын модулийг Монгол Улсын Их сургуультай хамтран боловсруулсан юм.✅️Цаашид хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
✅️Хүүхэд хамгааллын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.7 –д заасан чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудыг магадлан итгэмжилдэг. Тус хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтын модулийг Монгол Улсын Их сургуультай хамтран боловсруулсан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2359
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР