ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА
2026-02-27

2026 оны 1 дүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгэлд хамрагдсан иргэдийн шалгалтын хуваарь гарлаа. Та http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэсээс Регистрийн дугаараар хайлт хийж, шалгалт өгөх цаг болон хаяг байршлын мэдээлэлтэй танилцаарай. Шалгалт 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ



