
ЖАЙКА олон улсын байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй “MON-SHEP” төслийн анхны уулзалт өнөөдөр Сайнцагаан суманд боллоо. Уг зорилтот төслийг нийт 6 аймгийн 12 суманд хэрэгжүүлэх юм.
Ингэхдээ 4 үе шаттай мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Сайнцагаан суманд өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, жимс ногоо тарилдаг 12 иргэн уг төслийн сургалтад хамрагдлаа. Ийнхүү тариаланчид мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. SHEP төслийг хэрэгжүүлснээр өөрийн тариалалтыг хянадаг, бие даасан аж ахуй эрхлэгч болох давуу талтайг зохион байгуулагчид онцоллоо.









