Sun Logo
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 20 га газарт, 4 улирлын ухаалаг хүлэмж баригдах ажил шат дараатай явагдаж байна.
2026-01-13
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 20 га газарт, 4 улирлын ухаалаг хүлэмж баригдах ажил шат дараатай явагдаж байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, удирдлагын багийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын "Агротек" ХХК-ийн Ерөнхийлөгч И Сон Чүн, Голд Вин хуулийн товчооны Гадаад харилцаа хариуцсан захирал Н.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзлаа. 

 Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, 4 улирлын ухаалаг хүлэмж барих 30,000 USD хөрөнгө оруулалт бүхий хэлэлцээрт 2 тал 2025 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан. 

 “Агротек” ХХК-ийн зүгээс хэлэлцээр хийснээс хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон, төлөвлөгөө, ажил ямар түвшинд явж буй талаар танилцууллаа. Үргэлжлүүлэн хүлэмжийн аж ахуй эрхлэгч нартай уулзалт хийж, Политекник коллежийн оюутнуудад сургалт зохион байгуулна.

 Тус компани Хүлэмжийн аж ахуй барьж байгуулах, технологи, боловсон хүчин бэлтгэх зэрэг бүх ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэнэ. Энэ оны 8 дугаар сард туршлага судлах, боловсон хүчин бэлтгэх зорилгоор улирлын чанартай 100 ажилчид Солонгос улс руу гаргахаар төлөвлөсөн байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
922
Сүүлийн 7 хоног:
4234
Сүүлийн сар:
22560
Нийт:
47329
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР