
“Залуусаа дэмжих үндэсний хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас 2025-2026 оны намрын хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Монголын оюутан залуучуудын нийгэм дэх идэвх оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, мэдээллээр хангах зорилгоор “BOTGO EVENT” арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагын хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага оролцож, оюутан залуучуудад нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлан, зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаж байна. Тус үйл ажиллагааг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дэмжин ажиллаж байгаа бөгөөд яамны харьяа агентлагууд хоёр өдрийн турш өөрсдийн байгууллагын үйлчилгээг танилцуулж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллах юм.








