Sun Logo
АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО
АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

ТӨВ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

     

  • БНСУ болон Монгол улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 8,000,000 ам.доллар (280тэрбум төгрөг)-ын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот 21 аймагт ‘’агаарын чанарын автомат станц суурилуулах төсөл’’ хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Зуунмод хотод агаарын чанарын автомат станцыг энэ сарын 18-21 ний өдрүүдэд солонгос улсаас төсөл хариуцсан мэргэжилтнүүд ирж 600 сая орчим төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж бүхий автомат станцыг суурилуулж дуусаж нээлтийн үйл ажиллагаа болоо. 

  • Уг нээлтийн үйл ажиллагаанд Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Одням , Солонгосын байгаль орчны технологийн кентек компани ерөнхий менежер Ли Сүн Гү, Ахлах судлаач Ну Сог Хунг Ус цаг уур орчны шинжилгээний халбан хаагчид оролцлоо. 

  • Уг автомат станц суурилуулснаар Зуунмод сумын агаарын бохирдлыг хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM 2.5 тоосонцрын агууламжийг хэмжих юм. Өнгөрсөн хугацаанд Зуунмод сумын агаарын бохирдлыг 8:00, 14:00, 20:00 цагуудад механик аргаар 20 минутын хугацаанд агаарын чанарыг дээрх үзүүлэлтүүдээр хэмждэг байсан бол уг багаж суурилагдсанаар тасралтгүй 24-н цагийн хэмжилтээр агаарын чанарыг хянах боломжтой болж байгаа юм.

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР