Sun Logo
ЦЭНГЭЛ СУМЫН ЗАГАСТ НУУР БАГИЙН МАЛЧИН М.БЕЙЛ-ИЙН ГЭР БҮЛ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРЛАА
ЦЭНГЭЛ СУМЫН ЗАГАСТ НУУР БАГИЙН МАЛЧИН М.БЕЙЛ-ИЙН ГЭР БҮЛ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРЛАА

Арван долоодугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн малчин М.Бейл-ийн гэр бүл “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарч, шагналаа гардан авлаа. 

Тус гэр бүл нь олон жилийн турш мал аж ахуйн салбарт тогтвортой, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлэхийн зэрэгцээ үүлдэр угсааг сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлж ирсэн байна. 

Мөн уламжлалт мал маллагааны арга ухааныг орчин үеийн дэвшилтэт арга барилтай хослуулан, байгаль цаг уурын нөхцөлд зохицсон зөв менежментийг хэрэгжүүлж, нутгийнхаа хэмжээнд үлгэр жишээ малчин өрхөөр үнэлэгдэж иржээ. 

Түүнчлэн өв соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээхэд анхаарч, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нь энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болоход чухал нөлөө үзүүлсэн байна. 

Аваргын шагналыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Тиянах, аймгийн Засаг даргын зөвлөх А.Жанбота, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ыбрай нар гардууллаа. Ийнхүү М.Бейлийн гэр бүлийн олон жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, “Улсын аварга малчин өрх” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1267
Сүүлийн 7 хоног:
3641
Сүүлийн сар:
15872
Нийт:
59678
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР