Sun Logo
МАЛЧДЫН ХОРШООНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ
МАЛЧДЫН ХОРШООНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ  ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар Баян-Агт сумын 4 дүгээр баг Сөртийн хоолойд малчдын хоршоонд "МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, МАЛЫН ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАРИХ” зориулалттай 1 нэгж талбарын 45992 м2 талбайг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлнэ. Төсөл сонгон шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт танхимаар зохион байгуулна. Төслийг ажлын өдрүүдэд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15:00 цаг хүртэл Булган аймгийн Баян-Агт сумын ЗДТГ-т хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn вэб сайтаас авна уу. Төсөлд тавигдах шаардлага: 
Малчдын хоршооны гэрчилгээтэй байх
Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ.
Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ.
Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх.
Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх.
Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх;.
Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1933
Сүүлийн 7 хоног:
5822
Сүүлийн сар:
17359
Нийт:
29383
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР