Sun Logo
Хөвсгөл аймгийн 2025 оны 1 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.
Хөвсгөл аймгийн 2025 оны 1 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2025 оны 1 дүгээр сарын эцэст 358 иргэн байгаагийн 37.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 77 иргэн буюу 27.4 хувиар өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 29.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 29.1 хувийг бүрэн дунд, 26.5 хувийг дипломын болон бакалаврын, 8.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.5 хувийг суурь, 1.4 хувийг бага, 0.6 хувийг боловсролгүй болон магистр, докторын боловсролтой иргэд, насны бүлгээр авч үзвэл 56.4 хувийг 15-34 насны, 24.9 хувийг 35-44 насны, 12.6 хувийг 45-54 насны, 4.2 хувийг 55-59 насны, 2.0 хувийг 60-аас дээш насны иргэд эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй 6 иргэнийг ажилд зуучилсны 5 (83.3 %) нь эмэгтэйчүүд байна. 

ЭРҮҮЛ МЭНД 

Төрөлт Аймгийн хэмжээнд 2025 оны эхний 1 сарын байдлаар 178 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19 (11.9%) тохиолдол, мөн 179 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 (11.2%) тохиолдлоор тус тус өссөн байна. Нас баралтын үзүүлэлт 2025 оны эхний 1 сарын байдлаар нас баралтын 52 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 (30.0%) тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 12 (23.1%) тохиолдол нь эмнэлэгт нас барсан байна. Эмнэлэгт нас барсан тохиолдол өмнөх оноос 3 (33.3%) тохиолдлоор өссөн байна. Осол гэмтлийн нас баралтын 9, хорт хавдрын нас баралтын 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Халдварт өвчин Аймгийн хэмжээнд 2025 оны эхний 1 сарын байдлаар 89 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9 (11.3%) тохиолдлоор өссөн байна. БЗХӨ-ний 41 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10 (19.6%) тохиолдлоор буурсан байна. Нийт БЗХӨ-нөөс тэмбүү 13 (31.7%) тохиолдол, гоноккокт халдвар 27 (65.9%) тохиолдол, трихомониаз 1 (2.4%) тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

ГЭМТ ХЭРЭГ 

Аймгийн хэмжээнд 2025 оны эхний 1 сарын байдлаар нийт 61 гэмт хэрэг бүртгэгдэж, 40 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 18 (22.8%) тохиолдлоор буурч, гэмт хэрэгт холбогдогчид өнгөрсөн оны мөн үеэс 16 (66.7%) тохиолдлоор өссөн байна. 2025 оны эхний 1 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн 18, галт зэвсгээр үйлдсэн 1, бүлэглэн үйлдсэн 7, насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн 3, хэргийн тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 9 (100.0%) тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. 2025 оны эхний 1 сарын байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон 57 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 21 (26.9%) хүнээр буурсан байна. Нийт хохирсон иргэдийн 22 (38.6%) иргэн нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2025 оны эхний 1 сарын байдлаар нас барсан 5 хүн, гэмтсэн 25 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оноос 2 (66.7%) тохиолдлоор өссөн бол гэмтсэн хүн өмнөх оны мөн үеэс 6 (19.4%) тохиолдлоор буурсан байна. 2025 оны эхний 1 сарын байдлаар 2619 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 1009 (62.7%) тохиолдлоор өссөн байна. Мөн энэ онд 13 хүн баривчлагдаж, 49 хүн эрүүлжүүлэгдэн, 2491 иргэнийг торгон нийт 81.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

МӨНГӨ, ЗЭЭЛ 

Төгрөгийн хадгаламж 2025 оны эхний 1 сарын байдлаар 286290.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75126.0 (35.6%) сая төгрөгөөр өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн 99.9 хувь нь иргэдийн хадгаламж, 0.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны эхний 1 сарын байдлаар 558438.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 132994.2 (31.3%) сая төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээл 1.3 хувийг эзэлж байна.

НЭГДСЭН ТӨСӨВ 

2025 оны эхний 1 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 7.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 605.4 (8.6%) сая төгрөг, төсвийн зарлага 5.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.5 (41.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. 2025 оны эхний 1 сарын байдлаар аймгийн татварын орлого 3.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 384.1 (8.3%) сая төгрөгөөр өссөн байна. 

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 1 дүгээр сард өмнөх сараас 1.3 хувь, жилийн эцсээс 1.3 хувь , өмнөх оны мөн үеэс 8.0 хувиар тус тус өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 1 дүгээр сард өмнөх сар болон жилийн эцсээс 1.3 хувиар өсөхөд даатгал, санхүүгийн үйлчилгээ бүлгийн үнэ 88.5 хувь зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ бүлгийн үнэ 5.2 хувь хүнсний бараа, согтууруулах бус ундаа бүлгийн үнэ 1.5 хувь амралт, чөлөөт цаг, соёлын үйлчилгээ бүлгийн үнэ 1.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

ХӨДӨӨ АЖ АХУЙ 

Том малын зүй бусын хорогдол 2025 оны 1 дүгээр сард аймгийн хэмжээнд 2343 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 16651 толгой буюу 87.7 хувиар буурчээ. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл Тэмээ 2, адуу 240, үхэр 287, хонь 874, ямаа 940 толгой байна. Нийт хорогдсон малын 33.5 хувийг хонь, 40.1 хувийг ямаа эзэлж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
36
Сүүлийн 7 хоног:
162
Сүүлийн сар:
723
Нийт:
2106
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР