Мэдээлэл

Япон улсын Жайка (JICA) олон улсын байгууллагын Эрүүл мэндийн зөвлөх Тазахаши Юүки, захиргаа хариуцсан ажилтан Б. Эрдэнэчимэг нар Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв (БОЭТ)-д ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийг судаллаа.
🤝 Ажлын уулзалтаар эмчилгээ эрхэлсэн дэд захирал Н. Баясгалмаа, тоног төхөөрөмжийн албаны дарга Т. Нарантуяа нартай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцсан юм.
✨ Цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж байна.
Холбоотой мэдээ




