Sun Logo
ЁС ЗҮЙН НӨЛӨӨЛЛИЙН "ХҮНДЭЛЬЕ, ЭНЭРЬЕ" САРЫН АЯНД НЭГДЭЖ БАЙНА
ЁС ЗҮЙН НӨЛӨӨЛЛИЙН "ХҮНДЭЛЬЕ, ЭНЭРЬЕ" САРЫН АЯНД НЭГДЭЖ БАЙНА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР ЁС ЗҮЙН НӨЛӨӨЛЛИЙН "ХҮНДЭЛЬЕ, ЭНЭРЬЕ" САРЫН АЯНД НЭГДЭЖ БАЙНА 

Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” сарын аяныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар тус аянд нэгдэж байна. Энэхүү аян нь ажлын орчин, гэр бүл, найз нөхдөө хүндэтгэх, эелдэг найрсаг харилцааг бий болгох, дэмжих, урамшуулах соёлыг ажил, хамтын орчиндоо төлөвшүүлэхэд чиглэсэн. 

“Хүндэлье”-Тусалж дэмжих, өгөөмөр сэтгэлээр хүндэтгэх, “Энэрье”-Энэр хайрлах, өршөөх, ууч сэтгэлээр хандах, Бид хамтдаа ёс зүйн манлайллыг төлөвшүүлж, итгэл төрүүлэх төрийн үйлчилгээг бий болгохын төлөө ажиллана.

Аянд идэвхтэй оролцож, хүнлэг, хүндэтгэлтэй, энэрэнгүй соёлыг түгээцгээе!

Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
60
Сүүлийн 7 хоног:
196
Сүүлийн сар:
654
Нийт:
3726
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР