Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
УИХ-ын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Аймаг, нийслэлийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолын 2, 3 дугаар заалт, 4 дүгээр заалтын “д” хэсгийг үндэслэн Дархан-Уул аймгийн өмчид эд хөрөнгө шилжүүлснээс хойш Дархан-Уул аймгийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Орон нутгийн өмчийн алба байгуулах тухай” 193 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд үүсгэн байгуулагдсан байна. Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Өмчийн алба байгуулах тухай” 07 дугаар тогтоолоор Аймгийн Орон нутгийн өмчийн албыг аймгийн ИТХ-ын дэргэд байгуулагдаж, аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Орон нутгийн өмчийн албаны бүтэц орон тоог батлах тухай” А/01 дүгээр захирамжаар бүтэц орон тоог шинэчлан баталсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Орон нутгийн өмчийн газар”-ыг “Худалдан авах ажиллагааны алба”-тайгаар хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосны дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай” Б/120 дугаар захирамжаар “Орон нутгийн өмчийн алба”-ыг “Худалдан авах ажиллагааны алба”-тай нэгтгэн, “Орон нутгийн өмчийн газар”-ыг нийт 10 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” 01-А/23 дугаар захирамжаар тус тус баталсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын З0-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг батлах тухай” 312 дугаар тогтоолын 4 дэх заалтад нэмэлт, өөрчлөлт орж, Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Худалдан авах ажиллагааны газар' хэрэгжүүлэгч агентлагийг шинээр байгуулснаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “Зөвлөмж хүргүүлэх тухай” 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А-1/1819 дүгээр албан бичиг зэрэгт үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” 01-А/331 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Орон нутгийн өмчийн газрын бүтэц зохион байгуулалтын жишиг загвар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоо албан тушаалын жагсаалтыг жишиг загварыг тус тус баталж Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тус тус тусгайлан олгосон эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлж байна. ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠶᠡᠬᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠑᠙᠙᠙ ᠣᠨ ᠤ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠑᠓ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᠯ ᠳᠦ ᠬᠥᠷᠦᠩᠭᠡ ᠰᠢᠯᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠲᠤᠬᠠᠶ» ᠒᠙ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤᠨ ᠒᠂ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠔ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ «ᠳ᠋» ᠬᠡᠰᠡᠭ ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠳᠠᠷᠬᠠᠨ-ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠳᠦ ᠡᠳ᠋ ᠬᠥᠷᠦᠩᠭᠡ ᠰᠢᠯᠵᠢᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨᠦᠭᠡᠰ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠳᠠᠷᠬᠠᠨ-ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠑᠙᠙᠙ ᠣᠨ ᠤ ᠑᠑ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠐᠕ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ «ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠶ» ᠑᠙᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠠᠬᠢᠷᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠳᠡᠷᠭᠡᠳᠡ ᠡᠭᠦᠰᠭᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠳᠠᠷᠬᠠᠨ-ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠲᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠲᠡᠷᠢᠭᠦᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ ᠐᠑ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠑᠔-ᠨᠢᠭᠢ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ «ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠶ» ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠶᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠲᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳᠡᠷᠭᠡᠳᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ ᠐᠑ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠐᠖ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ «ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠶ» ᠠ(᠐᠑ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠵᠠᠬᠢᠷᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠐᠓ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠶ» ᠐᠙ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠢᠯᠡᠬᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ «ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ «ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠯᠪᠠ»-ᠲᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠦᠭᠴᠢ ᠠᠭᠧᠨ᠋ᠲ᠋ᠯᠢᠭ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠒᠑-ᠨᠢᠭᠢ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ «ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠶ» ᠪ)᠑᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠠᠬᠢᠷᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ «ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠶᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠯᠪᠠ»-ᠲᠠᠶ ᠨᠢᠭᠡᠳᠬᠡᠨ᠂ «ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠑᠐ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠢᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᠬᠦᠨ ᠲᠡᠶ ᠪᠡᠷ᠂ ᠒᠐᠒᠐ ᠣᠨ ᠤ ᠐᠑ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠓᠐ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ «ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠶ» ᠐᠑-ᠠ(᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠠᠬᠢᠷᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠠ ᠲᠤᠰᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠓᠐ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠶ» ᠓᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤᠨ ᠔ ᠳ᠋ᠡᠬᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠵᠢ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠢᠯᠡᠬᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ «ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠭᠠᠵᠠᠷ' ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠦᠭᠴᠢ ᠠᠭᠧᠨ᠋ᠲ᠋ᠯᠢᠭ ᠢ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ «ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠬᠦᠷᠭᠡᠭᠦᠯᠬᠦ ᠲᠤᠬᠠᠶ» ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠐᠓ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ ᠠ-᠑)᠑᠘᠑᠙ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠵᠡᠷᠭᠡᠲᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ ᠑᠑ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠒᠓ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ «ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ᠎ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠶ» ᠐᠑-ᠠ(᠓᠓᠑ ᠊ᠳ᠋ᠦᠭᠡᠷ ᠵᠠᠬᠢᠷᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠢᠯᠡᠬᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ ᠠᠭᠧᠨ᠋ᠲ᠋ᠯᠢᠭ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠵᠢᠱᠢᠭ ᠵᠠᠭᠪᠤᠷ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠢᠯᠡᠬᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ ᠠᠭᠧᠨ᠋ᠲ᠋ᠯᠢᠭ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ᠎ᠠ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ ᠵᠢᠱᠢᠭ ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠢ ᠲᠤᠰᠠ ᠲᠤᠰᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠬᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠶ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠶ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠠ ᠲᠤᠰᠠ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠡᠷᠬᠡ ᠬᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ᠂ ᠴᠢᠭ ᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
Холбоо барих
70370144
Дархан-Уул аймаг, Дархан сум Нутгийн удирдлагын ордон 2 давхар Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн З.Төгөлдөр утас:99379097
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠳᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ
СТРАТЕГИ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᠭᠢ
ИЛ ТОД БАЙДАЛ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ
ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠰᠠᠩᠬᠦ ᠶᠢᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠨᠥᠭᠡᠴᠡ ᠶᠢᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ
ЦАХИМ ХОЛБООСУУД ᠴᠠᠬᠢᠮ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠰᠤ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠷᠬᠡ ᠵᠦᠢ
ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠤᠭ᠎ᠠ
ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛАЛ ᠴᠠᠯᠢᠩ ᠬᠥᠯᠦᠰᠦ᠂ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ
СТАТИСТИК МЭДЭЭ ᠰᠲ᠋ᠠᠲ᠋ᠢᠰᠲ᠋ᠢᠭ ᠮᠡᠳᠡᠭᠡ
АВИЛАГЫН ЭСРЭГ ᠠᠪᠯᠢᠭ᠎ᠠ ᠡᠰᠡᠷᠭᠦ
АЛБАН ДААЛГАВАР ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢ
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТОВЧОО ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠ ᠬᠤᠪᠠᠬᠠᠶᠢᠰᠢᠷᠠᠬᠤ ᠲᠣᠪᠴᠢᠶ᠎
ИТХ-ЫН ТОГТООЛ, ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ,ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠲᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠵᠠᠬᠢᠷᠤᠮᠵᠢ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО, ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ᠎ᠠ᠂ ᠡᠴᠢᠭᠡ ᠡᠬᠡ ᠶᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ

Удирдлага

Дамиран Бат-Эрдэнэ ᠳᠠᠮᠷᠢᠨ ᠪᠠᠲᠤ-ᠡᠷᠳᠡᠨᠢ

Дамиран Бат-Эрдэнэ ᠳᠠᠮᠷᠢᠨ ᠪᠠᠲᠤ-ᠡᠷᠳᠡᠨᠢ

Газрын дарга ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ

Албан хаагчдын мэдээлэл

Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газар

1

Soyombo
search

Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1296
Сүүлийн 7 хоног:
3670
Сүүлийн сар:
15901
Нийт:
59707
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР