Sun Logo
МАХНЫ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЛЭЭ.
МАХНЫ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЛЭЭ.

Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 113 дугаар тушаалын дагуу Өлгий сумын иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж байгаа махны чанар, аюулгүй байдал, шинжилгээнд хамрагдсан эсэх, махны худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалтын байдалд Мал эмнэлгийн газартай хамтран хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад Тирлик ХХК-ийн махны 29 худалдаа эрхлэгч нарын 25 жинг эталон хэмжүүр ашиглан газар дээр нь шалгахад хэмжил зүйн үзүүлэлт нь хэвийн, стандартын шаардлагыг хангаж байгаа боловч загварын туршилтад хамруулаагүй жин ашиглаж байсан зөрчил илэрсэн. Худалдаа эрхлэгч нарт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын талаар мөн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР