Sun Logo
“ӨСӨХ НАХИА” ЦОГЦОЛБОР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
“ӨСӨХ НАХИА” ЦОГЦОЛБОР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, зөвлөх Б.Отгонбаяр нар Борнуур суманд ажиллах үеэрээ “Өсөх нахиа” цогцолбор цэцэрлэгээр орж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус цэцэрлэг нь БНМАУ-ын Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор тухайн үеийн Баянөлзийт сум одоогийн Борнуур сумтайгаа хамт байгуулагджээ. Тухайн үедээ нэг багш, 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд эрхлэгчээр нь С.Дашдорж ажиллаж байв. “Хүүхдэд ээлтэй иргэдийн итгэлийг хүлээсэн цэцэрлэг” болох эрхэм зорилго өвөрлөж буй тус хамт олон 2-5 насны 400 хүүхдээс үндсэн бүлэгтээ 274 хүүхэд, хувилбарт сургалт буюу гэр цэцэрлэгт 60 хүүхэд элсүүлж сургуулийн өмнөх боловсрол олгож байна. 2019 оноос 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай салбар цэцэрлэгээ байгуулснаар цогцолбор цэцэрлэг болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь. Төв аймгийн Тэргүүний үйл ажиллагаатай цэцэрлэгээр шалгарсан гэхээр тус хамт олныг элдэв үгээр магтаж сайшаах нь илүүц биз ээ. Хийсэн бүхэн нь тэдний өмнөөс хэлчихдэг болохоор ажлын амжилт хүсэх нь зөв байх. Аймгийн удирдлагуудыг ажиллах үеэр цэцэрлэгийн эрхлэгч тулгамдаж байгаа асуудлаа дуулгаад авна лээ. 1981 онд ашиглалтад орсон, насжилт өндөртэй, газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн газартаа цууралт өгсөн, 2018, 2024 онуудад үерт орсон барилгадаа их засвар хийлгэх, биеийн тамир, урлаг заалаа өргөтгөх, гадна хашаагаа янзалж тохижуулах, есөн бүлгийн 284 бяцхан хүүхдүүдээ стандартын шаардлага хангасан Steam тоглоомоор хангах шаардлагатай байгаагаа уламжилсан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1009
Сүүлийн 7 хоног:
4513
Сүүлийн сар:
23220
Нийт:
48319
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР