Sun Logo
“НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨ”-ТЭЙ БОЛЛОО
“НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨ”-ТЭЙ БОЛЛОО

Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-г Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд байгууллаа. Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн дарамт, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд анхааран ажиллаж, орон нутгийн төсвөөс 11.8 сая төгрөгийг шийдвэрлэснээр энэхүү өрөөний үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. 2025 онд Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч 58 хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
769
Сүүлийн 7 хоног:
4581
Сүүлийн сар:
21410
Нийт:
52866
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР