Sun Logo
“Тарьц, суулгацын нөөц” бүрдүүлсэн онцлох 5 аймаг
“Тарьц, суулгацын нөөц” бүрдүүлсэн онцлох 5 аймаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хийсэн судалгаагаар Өвөрхангай аймаг тарьц суулгацын нөөцөөрөө тэргүүлэгч 5 аймгийн нэг боллоо.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 86.3 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн байна.

Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар нь 2020-2024 оны хугацаанд:
Ногоон байгууламжийн хэмжээг 85 га-аар нэмэгдүүлж, 216.8 га-д хүргэсэн.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 800 гаруй мянган мод бут тарьж, нийтийн эзэмшлийн талбайд 40 гаруй га цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг байгуулж, автозамын дагуу 2,5 км ойн зурвас байгуулсан.

Шинээр мод үржүүлгийн 17 газартай болж, жилд 5,0 саяас доошгүй тарьц суулгац ургуулан, 2,0 сая орчмыг ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтэд өөрийн аймгийн хэрэгцээг 100% хангах боломжтой болсон

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР