
Улирч буй онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд аймаг орон нутгаа сурталчилж үе тэнгийнхнээ манлайлан Улсын болон аймгийн “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан НЯМААГИЙН СУМЬЯАБАЗАР, ДАМЖИНГИЙН БАГАХҮҮ нарыг аймгийн Засаг дарга хүлээн авч шагналыг гардуулан өглөө.
Улсын тэргүүний ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11Е ангийн сурагч НЯМААГИЙН СУМЬЯАБАЗАР нь ”БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТӨРӨЛД УЛСЫН "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр,
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч ДАМЖИНГИЙН БАГАХҮҮ нь БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН ТӨРӨЛД УЛСЫН "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр тус тус шалгаран төрийн ордонд шагналаа гардан авсан байна.

