Sun Logo
СУРГАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫГ “ЧАДАМЖИД СУУРИЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА
СУРГАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫГ “ЧАДАМЖИД СУУРИЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалт, хүний нөөцийн асуудал хариуцсан алба хаагчдад зориулсан “Чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалт амжилттай болж, өндөрлөлөө. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академитай байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд зохион байгуулсан тус сургалт хэрэгцээ, шаардлагад тулгуурласан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйд суралцах, чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын үндсэн чиг үүргийн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлж, үйл ажиллагаандаа хэрэглэх зорилготой юм. 

Сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага болон харьяа алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн 66 алба хаагч хамрагдлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР