
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2025 оны тайлангийн хурлыг өнөөдөр /2025.12.26/ зохион байгууллаа. Тус хуралд байгууллагаас дэвшүүлсэн зорилт, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг ханган, эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган, хамт олноо манлайлж ажилласан “Ажил, мэргэжлийн аварга”-аар тодорсон алба хаагчдыг “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшууллаа. Мөн эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух бичиг”- 1, Төв аймгийн Зуунмод сумын засаг даргын “Хүндэт жуух бичиг”-2, Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Жуух бичиг” -2, Монголын залуучуудын холбооны медалиар-10 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа. “Ажил мэргэжлийн аварга”-аар: Ахлах төлөөлөгч, ахлах дэслэгч Жаргалсайханы Нямгэрэл; Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Отгонцогийн Мөнх-Учрал; Ээлжийн дарга, ахлах дэслэгч Мөнхбатын Бат-Эрдэнэ; Нийгмийн ажилтан, ахмад Батбаатарын Эрдэнэтуяа; Бага эмч, ахмад Баасансүрэнгийн Баянзул; Авто тоног төхөөрөмжийн механик, дэслэгч Мөнхбаатарын Бөхчулуун; Тоо бүртгэлийн туслах ажилтан, ахлах ахлагч Найданжавын Өлзийжаргал; Холбоочин, ахлах ахлагч Найдандоржийн Одонтуяа; Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Мөнхжаргалын Мөнх-Од; Хамгаалатын ажилтан, дэд ахлагч Пүрэвдоржийн Энхбат; “Шилдэг тамирчин ахлагч”-аар: Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Бямбасүрэнгийн Нэргүй; “Шилдэг алба”-аар: Харуул хамгаалалтын алба тус тус шалгарлаа. Энэ үеэр тус ангийн дарга, хурандаа Ц.Мэндсайхан байгууллагаас 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг алба хаагчдад танилцуулж, нийт алба хаагчдад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллах чиглэл өгч, ажлын амжилт хүслээ.




