Sun Logo
Байгууллагын соёлыг бид өдөр тутмын харилцаа, хандлага, үйлдлээрээ бүтээж, эрхэмлэн ажиллаж байна. 🤝 Нэг зорилго 🌱 Нэг үнэт зүйл 🚀 Нэг баг
Байгууллагын соёлыг бид өдөр тутмын харилцаа, хандлага, үйлдлээрээ бүтээж, эрхэмлэн ажиллаж байна. 🤝 Нэг зорилго 🌱 Нэг үнэт зүйл 🚀 Нэг баг

Байгууллагын соёлыг бид өдөр тутмын харилцаа, хандлага, үйлдлээрээ бүтээж, эрхэмлэн ажиллаж байна. 

🤝 Нэг зорилго 

🌱 Нэг үнэт зүйл 

🚀 Нэг баг 

Байгууллагын соёлыг тодорхойлох 10 асуулт: 

1. Шинээр ажилд орсон ажилтнуудаас ажлынх нь эхний өдөр манай байгууллагаас ямар "ГАЙХМААР" зүйлийг олж мэдсэн бэ? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Байгууллагын анхны сэтгэгдэл, шинэ ажилтанд хэрхэн ханддаг, нуугдмал соёл (сайн эсвэл муу) зэргийг харуулна. 

2. Байгууллага таны хувийн болон мэргэжлийн өсөлтийг хэр хангасан бэ? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Сургалт, хөгжил, карьерын өсөлт, дотоод боломжуудыг хэрхэн дэмждэг эсэхийг харуулна. 

3. Ажилтан алдаа дутагдлаа хэлэх үед юу болох вэ? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Алдааг сургамж болгодог уу, эсвэл буруутгадаг уу, итгэлцэл хэр байгааг харуулна. 

4. Байгууллага өөрийн амжилтаа хэрхэн тэмдэглэдэг вэ? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Ажилтныг хэрхэн үнэлдэг, урамшуулдаг, баярладаг уур амьсгал бий эсэхийг харуулна. 

5. Та шинэ ажилдаа хэрхэн дасан зохицсон үйл явцаа ярина уу? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Шинэ ажилтныг угтан авах, сургах, ажлын байранд нь дасгах үйл явц хэр үр дүнтэй, дэмжлэгтэй байдаг талаар харуулна. 

6. Тасралтгүй суралцах, хөгжлийг хэрхэн дэмждэг вэ? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Байгууллага ирээдүйг харж, ажилтнуудаа хэр хөгжүүлдэг, шинийг сурах боломжийг хэр олгодогийг харуулна. 

7. Байгууллага нээлттэй харилцааг хэрхэн дэмждэг вэ? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Удирдлага, ажилтны хоорондын харилцаа, санал хүсэлт өгөх сувгууд хэр нээлттэй, үр дүнтэй ажилладаг болохыг харуулна. 

8. Сүүлийн үед байгууллагад ямар өөрчлөлт гарсан бэ? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Байгууллага өөрчлөлтөд хэр нээлттэй, дасан зохицох чадвар хэр байгаа, ажилтнууд өөрчлөлтийг хэрхэн хүлээж авдаг болохыг харуулна. 

9. Байгууллагыг илүү сайн ойлгож мэдэхийн тулд унших ёстой ямар материал байна вэ? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Байгууллагын албан ёсны бичиг баримт, үнэт зүйлс, түүх, ирээдүйн чиг хандлагыг харуулна. Энэ нь байгууллага өөрийн соёлыг хэрхэн баримтжуулж, хуваалцдаг болохыг илэрхийлнэ. 

10. Байгууллагын хурлын үйл явц хэрхэн явагддаг вэ? -Энэ асуулт юуг илэрхийлэх вэ? Хурлын үр ашиг, цаг барилт, шийдвэр гаргалт, ажилтнуудын оролцоог харуулна. Энэ нь байгууллагын дотоод зохион байгуулалт, цагийн менежментийг илтгэнэ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
904
Сүүлийн 7 хоног:
6120
Сүүлийн сар:
24592
Нийт:
37576
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР