Sun Logo
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА”, “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ”-ДАА ТОДРУУЛЛАА
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА”, “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ”-ДАА ТОДРУУЛЛАА
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2024 оны “Ажил мэргэжлийн аварга”, “Тэргүүний алба хаагч”-аар шалгарсан алба хаагчдыг шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа боллоо.
✅Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулж, шагнагдсан алба хаагчдад ажлын өндөр амжилт хүслээ.
✅“Шилдэг хэлтсийн дарга”-аар Хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу, “Ажил, мэргэжлийн аварга ахлах мэргэжилтэн”-ээр Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Шугархүү, аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа П.Алтанхуяг, “Ажил, мэргэжлийн аварга мэргэжилтэн”-ээр Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн, хошууч О.Одонтунгалаг, Цахим харилцаа, мэдээлэл технологийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, дэслэгч Ч.Ариунболд нар шалгарлаа.
✅“Тэргүүний Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга”-аар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Б.Амгаланбаяр;
✅“Тэргүүний Цагдан хорих байрны дарга”-аар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн Цагдан хорих байрны дарга, хошууч Б.Болд;
✅“Тэргүүний төлөөлөгч”-өөр Хорих ял эдлүүлэх албаны ахлах төлөөлөгч, дэд хурандаа П.Даваабаатар;
✅“Тэргүүний харуул хамгаалалтын офицер”-оор 421 дүгээр нээлттэй хорих ангийн харуул хамгаалалтын ахлах байцаагч, хошууч Х.Одбилэг;
✅“Тэргүүний ерөнхий жижүүр”-ээр 433 дугаар хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр, хошууч С.Отгондарам;
✅“Тэргүүний ээлжийн дарга”-аар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ээлжийн дарга, дэслэгч Г.Түмэнбаяр;
✅“Тэргүүний сэтгэл зүйч”-ээр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сэтгэл зүйч, хошууч Д.Даваацэрэн;
✅“Тэргүүний нийгмийн ажилтан”-аар 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан, ахмад Б.Эрдэнэтуяа;
✅“Тэргүүний хүний тоо бүртгэлийн байцаагч”-аар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч, дэд хурандаа Л.Оюунчимэг;
✅“Тэргүүний хүний тоо бүртгэлийн туслах”-аар 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүний тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагч Н.Өлзийжаргал;
✅“Тэргүүний эмч”-ээр 401 дүгээр хаалттай хорих анги-нэгдсэн эмнэлгийн уламжлалтын их эмч, ахмад Д.Мөнхбаатар, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн лабораторийн их эмч, ахмад Э.Мөнхгэрэл;
✅“Тэргүүний сувилагч”-аар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн сувилагч, ахлах ахлагч Ц.Мөнхтуул;
✅“Тэргүүний эмнэлгийн ажилтан”-аар 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүн бүртгэгч эмч, дэслэгч О.Хандмаа;
✅“Тэргүүний хамгаалалтын ажилтан”-аар 417 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Гомбодорж;
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч М.Мөнхбат;
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Ариунболд;
Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ё.Батхүү;
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Нараа;
✅“Тэргүүний ахлах шийдвэр гүйцэтгэгч”-ээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Ганбаатар;
Банкны төлбөр барагдуулах газрын Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Саяболд;
Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ч.Энхбаяр;
✅“Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч”-ээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтсийн 239 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Н.Өлзийбаяр;
Банкны төлбөр барагдуулах газрын Сонгинохайрхан дүүргийн 201 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Т.Амирдаа;
Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 27 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Т.Отгонтуяа;
✅“Тэргүүний ахлах шийдвэр гүйцэтгэгч”-ээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Цолмонтуяа;
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Сайханаа;
✅“Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч”-ээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүрэг дэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, хошууч П.Өнөржаргал;
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Л.Золжаргал;
✅“Тэргүүний сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн”-ээр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Бат-эрдэнэ;
✅“Тэргүүний архив, бичиг хэргийн ажилтан”-аар Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч Б.Ариунбилэг;
✅“Тэргүүний санхүүгийн ажилтан”-аар Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч М.Нарантуяа;
✅“Тэргүүний үйлдвэрийн ажилтан”-аар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйлдвэрийн менежер, ахмад Э.Тогтохбаяр;
✅“Тэргүүний инженер, техникийн ажилтан”-аар 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн сантехникийн инженер, ахмад Ц.Түвшинбаяр;
✅“Тэргүүний аж ахуйн ажилтан”-аар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн аж ахуйн ажилтан, ахмад Л.Гэсэнханд;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйлчлэгч Н.Буяннэмэх;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тогооч, ахлах ахлагч Г.Даваасүрэн;
441 дүгээр нээлттэй хорих ангийн жолооч, ахлах ахлагч Ц.Борхүү;
Баян-өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолооч, ахлах ахлагч Д.Бахытжан;
✅“Тэргүүний холбоо, дүрс бичлэгийн ажилтан”-аар 421 дүгээр нээлттэй хорих ангийн холбоочин, ахлах ахлагч М.Бямба-Эрдэнэ;
✅“Тэргүүний мэдээлэл технологийн ажилтан”-аар 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбоо, мэдээлэл технологийн инженер, хошууч Ж.Маш-Эрдэнэ;
✅“Тэргүүний тамирчин”-аар Монгол Улсын Гавьяат Тамирчин, "Сүлд" биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б.Баасанхүү;
✅“Тэргүүний урлагийн ажилтан”-аар "Соёмбо" чуулгын уран сайхны удирдагч, ахмад Д.Мягмардорж нар тус тус шалгарлаа.
✅Мөн энэ үеэр “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”, “Шилдэг судалгааны ажил”-ыг шалгаруулсан бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, хууль зүйн доктор, хурандаа Д.Одсэрийн “Өсвөр насны хүнд оногдуулсан хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа” сэдэвт докторын бүтээл, Судлаач, хууль зүйн доктор (ph.d), профессор, бэлтгэл хурандаа Б.Алтангэрэлийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалт” сэдэвт судалгааны ажил тус тус шалгарсан юм.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР