ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ — ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО

Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид “Хүүхдүүддээ цаг гаргая” аянд нээгдэж, өөрсдийн хүүхдүүдийн сурч, боловсорч буй орчинтой танилцлаа. Албан хаагчид хүүхдүүд нь ямар орчинд сурч, хөгжиж байгааг танин мэдэх нь тэдний хөгжил, хүмүүжилд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэлээ. Энэ үеэр багш нарын сургах арга барил, ёс зүйн хандлага, харилцаа, сургуулийн зохион байгуулалт зэрэг сургалтын чанарт нөлөөлөх олон хүчин зүйлийн талаар мэдээлэл авч, хүүхдүүддээ цаг гаргахын чухлыг онцлон ярилцав. Зохион байгуулагч: Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эцэг, эхчүүдийн зөвлөл
Холбоотой мэдээ




