

ЭРДЭНЭМАНДАЛ СУМААС “МОНГОЛ УЛСЫН ҮЛЭМЖ ДАРХАН МЭРГЭН” ТӨРЛӨӨ.🇲🇳🇲🇳🇲🇳 4-н жилд нэг удаа зохион байгуулагддаг Үндэсний спортын 8-р их наадмын мөсний шагайн тэмцээний цуваа харваанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяат, мөсний шагайн МУ-ын дархан мэргэн, сумын СББӨ-н залуу өвлөн уламжлагч,ИЗОУИС-ын оюутан Өлзийхутагын Бүрэнбаатар 40 сумнаас 49 онож түрүүллээ.Тэрээр ийнхүү улсын чанартай тэмцээнд 4 дэх удаагаа түрүүлж байгаа бөгөөд мөн МУ-ын мөсний шагайн "РЕКОРД"-ыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь улсын рекорд 40 сумнаас 47 оноо байсан юм. Зая гэгээний үүсгэсэн үндэсний наадгай мөсний шагайн харваанд одтой наадсан залуу мэргэндээ дараагийн олон наадамд гарамгай амжилт гаргахыг хүсэн ерөөе.




