
Сар шинийн баярыг тохиолдуулан Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сангаас уншигчдад чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Энэ удаа ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд “Өв соёлоо өвлүүлье” сэдэвт уншигчдын уулзалтыг зохион байгуулна.
ЗОРИЛГО: Дунд ангийн сурагчдад Цагаан сарын баярын утга учрыг ойлгуулах, Монголын уламжлалт ёс заншил, соёлын өвийг хүүхэд, залуу үед таниулах, уншиж судлах, өвлүүлэн уламжлуулахад оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ: ЕБС-ийн дунд ангийн сурагчид, уншигчид
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА: 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10:00 цагаас Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын санд УУЛЗАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЕ ШАТ: 1. “Цагаан сар гэж юу вэ?” богино яриа 2. Шинийн нэгний утга 3. Золгох ёсны утга 4. Цагаан идээний бэлгэдэл 5. Монгол ёс заншил 6. Ахмад хүнийг хүндлэх ёс 7. Мэндлэх, ёслох соёл 8. Цагаан сарын тухай слайд үзүүлж. асуулт, хариулт өрнүүлнэ 9. «Өв соёлоо өвлүүлье» сэдэвт номын үзэсгэлэн
УУЛЗАЛТЫН ЗОЧИН: Салтанатын Мейр Монгол хэл, Уран зохиолын багш, Хэл шинжлэлийн магистр, Тэргүүлэх зэрэгтэй
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Б. Ахтаны нэрэмжит Төв номын сан МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 99416646, 94587770




