
Аймгийн Засаг даргын зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10:43 минутад “Соёмбо” танхимд 100 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар:
1. Ахуйн зориулалтаар 2026 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээний хуваарь батлах тухай
2. 2026-2030 онд аймгийн Газар тариалангийн талаар баримтлах бодлого батлах тухай
3. Бэлчээр ашиглах, хамгаалах, сайжруулах журмын тухай
4. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн хяналтын тоо батлах, сургалт явуулах тухай
5. Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэн байгууллагын цалин хөлсний нийтлэг жишиг тогтоох тухай
6. Төв аймагт үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар баримтлах бодлого, Бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
7. Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны мэдээлэл
8. Төрийн одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.










