АЙМГИЙН ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-02-13

Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл хуралдаж 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн, 2026 оны салбар зөвлөлийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Тус хурлаар харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай аймгийн Засаг даргын 2025 оны А/308 дугаар захирамжийн биелэлтийг эрчимжүүлж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2026 онд албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга нар болон төрийн байгууллагуудад чиглэл, зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.



Холбоотой мэдээ



