
“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ой усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, олон нийтэд сурталчлах, мод тарьж арчлан ургуулах ажлыг дэмжин бүх нийтээр мод тарих үйлсийг дэлгэрүүлэхээр манай хамт олон Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээрээ мод тарилаа.

Энэ удаагийн хаврын бүх нийтийн мод тарилтаар 100 гаруй ажилтнууд улаан яргай, голт бор, мөнгөлөг жигд, тэсмэг зэрэг 4 нэр төрлийн 155 ширхэг модыг тарьсан байна.

Хаврын бүх нийтийн мод тарих үйл ажиллагаа нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, байгаль орчинд ээлтэй үйлсэд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын хамт олон хамтдаа сэтгэл зүрхээ шингээн мод тарих хөдөлгөөнийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ тасралтгүй оруулахад чиглэсэн үйл ажиллагааны нэг байлаа.