МҮОНРТ-ийн нэрэмжит шагнал “Алтан хурганы эзэн”-д шагналаа гардан авлаа.
2026-02-17

ХVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн нэрэмжит шагнал “Алтан хурганы эзэн”-ээр Эрдэнэсант сумын "Баян-Уул" багийн малчин Цэрэнчимэдийн Төмөрхүү, гэргий Бат-Өлзийн Цэдэнпил болон "Буянт" багийн малчин Төмөрбатын Өнөржаргал, гэргий Сагмиддашийн Дэнсмаа нар тодорч, шагналаа гардан авлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г. Мөнхгэрэл, сумдын удирдлагуудын хамт хотонд нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэлээ. Төл энх бойжиж, сүрэг түм бумаар өсөх болтугай.









Холбоотой мэдээ



