Sun Logo
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026”

✅Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж ирсэн. ✅Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” арга хэмжээг 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. 📌“Музейн нээлттэй өдрүүд 2026” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

 

Мэдээлэл оруулсан: Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Лхагвадаш 

Холбоо барих утас: 88779304 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Лхагвадаш 

Хаяг утасны дугаар: Булган аймаг, Булган сум, 5-р баг ЗДТГазрын Г корпус, 70343500, 88779304

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1094
Сүүлийн 7 хоног:
5949
Сүүлийн сар:
16203
Нийт:
62215
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР