Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үүргээ нэр төртэй биелүүлж буй татвар төлөгчдөд хандан Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр мэндчилгээ дэвшүүллээ.
2025-05-09
.webp)
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тохиолдуулан Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандан талархлын мэндчилгээ дэвшүүлж, тэдний Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй үнэт хувь нэмрийг онцоллоо. Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн үүргүүдийн нэг бол татвар төлөх үүрэг бөгөөд үүнийг нэр төртэй, хариуцлагатайгаар биелүүлж буй татвар төлөгчдөд баяр хүргэж, талархал илэрхийлэх нь төр, засгийн байгууллагын зүгээс чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ‘Татвар төлөгчдийн өдөр’-ийн мэндийг хүргэе. Аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжлийн цэцэглэлд бодитой хувь нэмэр оруулсан нийт татвар төлөгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.” хэмээн мэндчилгээндээ дурдсан байна.
Татвар төлөгчдийн зүгээс төвлөрүүлсэн орлого нь орон нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам харилцаа зэрэг нийгмийн салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд гол эх үүсвэр болдог. Энэ утгаараа татвар төлөгчдийн хичээл зүтгэл, хариуцлага нь зөвхөн тухайн байгууллага, иргэн төдийгүй бүх нийтэд эерэг нөлөө үзүүлдэг чухал хувь нэмэр юм.
Засаг дарга Л.Төмөрчөдөрийн мэндчилгээ нь зөвхөн баяр хүргэсэн үгсээр зогсохгүй, төрийн зүгээс татвар төлөгчдөд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл болсон. Энэхүү мэндчилгээ нь татварын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, татвар төлөгчдийн оролцоог үнэлэх, нийгмийн хөгжилд тэдний оролцоог илүү тодотгосон алхам боллоо.
Холбоотой мэдээ




.webp)