
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан ёс зүйн хэмжээг мөрдүүлэх, Улсын бүртгэлийн байгууллагын төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллах удирдамжийг батлан ажиллаж байна.

Сургалт, мэдээллийн хүрээнд хэлтсийн удирдлагатай уулзаж, ёс зүйн манлайллын талаар болон нэгжийн хэмжээнд нөлөөллийн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэл солилцож, нийт 39 албан хаагчийг хамруулан хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд юуг анхаарах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, “Улсын бүртгэлийн байгууллагын соёл, ёс зүйн үнэт зүйл”-ийг танилцуулсан.




