Sun Logo
ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

Монголын нууц товчоонд нэр нь дурдагддаг Хар Зүрхний Хөх нуур бол одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хан Хэнтий уулын салбар Их буурал, Бага буурал уулын зүүн талд Хар зүрх уулын баруун өмнө талд орших нуур юм. Далайн түвшнээс дээш 1613 метрт өргөгдсөн, 400х350 метр хэмжээтэй цэнгэг устай. Нуураас эх авч буй булаг нь Буурлын голд цутгаж цааш урссаар Юүдэгийн голын эх болдог байна. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилсөн байдаг. Тус нуур нь Улаанбаатар хотоос 280 километр, зүүн бүсийн төв засмал замаас 35 километрийн зайтай байрладаг түүхэн аялал жуулчлалын өндөр ач холбогдолтой бүс юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1418
Сүүлийн 7 хоног:
5163
Сүүлийн сар:
23341
Нийт:
49703
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР