
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Х.Жангабал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Тиянах, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ибрай болон холбогдох албаны хүмүүс Булган суманд ажиллаж, сумын ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, хууль тогтоомж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ард иргэдэд танилцуулж, сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, иргэдийн санал бодлыг сонсов.

Мөн Сар шинийн баярыг угтан Баян-Өлгий аймгийн Булган сумын 3 дугаар багийн малчин Х.Тилеубек “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсантай холбогдуулан цол, тэмдэг болон аварга малчин өрхийн өргөө цагаан гэрийг гардуулж, баяр хүргэлээ.




