
Хөгжмийн багш нарын заах арга зүй, суралцагч төвтэй сургалтын үр дүнг сайжруулах, харилцан суралцах зорилгоор Дундговь аймгийн Сайнцагаан сумын VIII цэцэрлэгийг түшиглэн 2025 оны 09-10 дугаар сард хөгжмийн судалгаат хичээлийг зохион байгууллаа. Тус судалгаат хичээлийн чиглүүлэгчээр Боловсролын газрын ахлах арга зүйч Х.Цогзолмаа, VIII цэцэрлэгийн дарга Л.Оюун, арга зүйч Л.Чимэдцэеэ, хөгжмийн багш Э.Дашням нар ажиллаж, СӨБ хариуцсан ахлах арга зүйч Д.Анхцэцэг, цэцэрлэгүүдийн удирдлага арга зүйч, хөгжмийн багш, бүлгийн багш, нийт 16 багш ажилтан, 30 хүүхэд хамрагдлаа. Цэцэрлэгийн хөгжим сонсох үйл ажиллагаа, дуут мод, индцүүр хөгжим, хонхот хөгжим, шигширгэтэй хэц хөгжмийн зэмсгүүдээр хөгжимдөх арга зүйг түгээн дэлгэрүүллээ. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид, хөгжмийн багш нар харилцан туршлага солилцож, цаашид хамтран зохион байгуулах ажлаа төлөвлөн хэлэлцлээ.




