Sun Logo
НЭГДСЭН ШУУРХАЙ: /2025.11.24/
НЭГДСЭН ШУУРХАЙ: /2025.11.24/

Өнөөдрийн нэгдсэн шуурхайд Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо. Нийт 42 байгууллагаас 41 нь оролцож, ирц 97.5% хувьтай байв. Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 16 үүрэг чиглэл өглөө. Аймгийн Засаг даргаас: - Аймгийн ИТХ-ын хуралдаанд байгууллагын дарга нар бүрэн оролцох. - Байгууллагын ажилтан, албан хаагчдын халдвар хамгааллын дэглэм сахиулах, амны амны хаалт зүүх. - Төрийн болон төрийн бус байгууллага, ААН-үүд эргэн тойрны 50 метр хүртэлх газрыг тогтмол цэвэрлэж хэвших. (Явган хүний зам талбай, авто зогсоол, шат) - Иргэдээс дуудлага, мэдээлэл хүлээн авч байгаа албан хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, тайлбар мэдээллийг үнэн зөв өгдөг байхад анхаарах. (операторууд-АНЭ, ЦГ, ДЭХГ, ОБГ г.м). - Төв апплейкшны ашиглалтыг нэмэгдүүлэх. 2025.11.10-ны өдрийн шуурхайд өгсөн 9 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 95%-ийн гүйцэтгэлтэй байв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
55
Сүүлийн 7 хоног:
283
Сүүлийн сар:
691
Нийт:
2376
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР