Sun Logo
ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЯВЦЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЯВЦЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, шинжээчдийн багийн өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын баталсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудад явцын хяналт, үнэлгээ хийж байна. 

Энэ хүрээнд 6 дугаар сарын 5-ны өдөр Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн алба болон орон тооны бус шинжээчийн төлөөлөл хамтран хувийн хэвшлийн эмнэлэгт явцын хяналт, үнэлгээ хийлээ. 

Хяналт, үнэлгээний үеэр тус байгууллагын өмнөх үнэлгээний зөвлөмжүүдийн хэрэгжилт, гарсан ахиц дэвшлийг үнэлж, цаашид сайжруулах шаардлагатай чиглэлүүдэд тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, хяналтын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
33
Сүүлийн 7 хоног:
291
Сүүлийн сар:
831
Нийт:
1519
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР