Sun Logo
“ЦАГААН САР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 250 ГАРУЙ ҮЙДВЭРЛЭГЧ, МАЛЧИН, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ОРОЛЦОЖ БАЙНА
“ЦАГААН САР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 250 ГАРУЙ ҮЙДВЭРЛЭГЧ, МАЛЧИН, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Сар шинийн баярыг угтаж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин “Цагаан сар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж буй “Цагаан сар -2026” үзэсгэлэн худалдаа 2 дахь өдрөө үргэлжилж байна. “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд 27 сумын 250 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 215 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, өнөөдрийн байдлаар 400 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгээд байна. Төв сайхан нутгийн ажилсаг хөдөлмөрч иргэн, малчин, саальчин, тариаланч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөр зүтгэл ур ухаанаа шингээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд худалдан борлуулж, олон нийтэд сурталчлан, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, борлуулалт, зах зээлийг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжийг бий болгосон үзэсгэлэн худалдаа хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн арга хэмжээний нэг болоод байгаа юм. Үзэсгэлэн худалдаа маргааш үргэлжилнэ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
664
Сүүлийн 7 хоног:
4862
Сүүлийн сар:
22453
Нийт:
50874
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР