Sun Logo
Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хамтран ажиллах санамж  бичиг байгууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, БНЭУ-ын Глобал Кейр олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч, төслийн удирдагч хатагтай Жиоти Мехта нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд Глобал Кейр олон улсын байгууллагын гишүүн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, Монголд эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгүүдийн хүрээнд өвчтөн илгээх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм. 

Арга хэмжээнд төвийн Гадаад эмчилгээг зохицуулах албаны дарга, мэргэжилтнүүд мөн оролцож харилцан мэдээлэл солилцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1557
Сүүлийн 7 хоног:
5972
Сүүлийн сар:
26352
Нийт:
39408
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР