Sun Logo
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Олон улсын валютын сангийн Дүрмийн IV заалтын дагуу ажиллаж буй Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Олон улсын валютын сангийн Дүрмийн IV заалтын дагуу ажиллаж буй Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Олон улсын валютын сангийн Дүрмийн IV заалтын дагуу ажиллаж буй Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

 

 Уулзалтаар макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөөлөл, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс, салбаруудад хэрэгжүүлэх бодлого тэр дундаа хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын шинэчлэлийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, төсвийн зарцуулалт, үүсэж болох эрсдэлээс сэргийлэх, удирдах зэрэг эдийн засаг, төсвийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн гадаад орчинд өрнөж буй олон улсын худалдааны нөхцөл байдал, ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар санал солилцлоо.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР