
🔷Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран эрсдэлийн удирдлага, ачаа тээшний хяналтыг сайжруулах төслийг албан ёсоор эхлүүллээ
🔹Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван болон албаны бусад төлөөллүүд өнөөдөр Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), Солонгосын гаалийн UNI-PASS-ийн олон улсын агентлаг (CUPIA)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

🔹Уулзалтаар “Монгол Улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын мэдээллийн системийг боловсронгуй болгох, шинэчлэх, чадавхыг бэхжүүлэх, агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах” төслийн танилцуулга, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг сэдвээр санал солилцлоо.
🔹Төслийн хүрээнд Солонгосын гаалийн агентлаг CUPIA-н удирдах зөвлөлийн төлөөллүүд энэ сарын 18-24-ний өдрүүдэд ГЕГ-т ажиллаж, гаалийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, ачаа тээшний хяналтын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх юм.
🔹Тус төсөл нь 2025–2028 оны хооронд хэрэгжиж гаалийн эрсдэлийн удирдлагын мэдээллийн системийг шинэчлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх, ачаа тээшний хяналтад дэвшилтэт технологи ашиглах, гаалийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Үүний үр дүнд хууль ёсны худалдааг дэмжих, гаалийн хяналтыг илүү шуурхай, оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.






