
”Мандалговь хотын 60 жил”-ийн ойн ажлын хүрээнд нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, үндэсний бөх сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн биеийн тамир спортын газар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Сайнцагаан сумын Үндэсний бөхийн холбоо, Дундговь аймгийн Шонхор фитнес клуб хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 32 бөх оролцож Түрүү бөх -Эрдэнэдалай сумын харьяат залуу бөх Дашийн Мөнх-Оргил Үзүүр бөх – Онцгой байдлын газрын залуу бөх Дондогийн Бархасбадьсүрэн Их шөвөг–Дэлгэрхангай сумын харьяат залуу бөх Амартүвшингийн Сангийндалай Их шөвөг – Онцгой байдлын газрын залуу бөх Төмөрийн Балдан Уран барилдаант болон уран гараа дэвээтэй бөхөөр Өлзийт сумын харьяат залуу бөх Батаагийн Лундаа нар шалгарлаа. ТА БҮХНИЙГ МОНГОЛ БӨХИЙН БОСОО ЦАГИЙН ХИЙМОРЬ ҮРГЭЛЖИД ИВЭЭГ.





