Sun Logo
БИДНИЙ ТУХАЙ.

Чандмань-Өндөр сум нь 448754 га нутагтай. 1931 онд Сөөсгөн толгой гэдэг газар анх Чандмань, Дэлгэр -Өндөр гэсэн 2 сум нэгдэж Чандмань-Өндөр нэртэйгээр байгуулагдсан. Шивэрт, Ёлгос, Улаан-Асга, Хөхөө, Хайрхан толгой 5 багийн нийт 927 өрхийн 3078 хүн амьдардаг Хөвсгөл аймгийн зүүн хойд хэсэгт:  Улаанбаатар хотоос 829 км  Аймгийн төвөөс 138 км . Хөвсгөл нуурын зүүн урд талд байралдаг. Хүн амын 70 гаруй хувийг урианхай, үлдсэн хувийг халх, соёд, буриад, дархад ястан эзэлдэг. Өөрийн аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Түнэл сумдтай хил залган оршдог. Байгаль, газар зүйн онцлог: Газарзүйн онцлог. Далайн түвшинээс дээш 1647 м өргөгдсөн. Монгол орны хойд талд өндөр уулын бүсэд оршиж, физик газарзүйн хувьд Хангай Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс гэж нэрлэгдэх хэсэгт багтана. Өндөр уулын нугын цэвдэгт тайгын хөрстэй.  Байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт тогтоцтой, газар нутгийн 30 хувь нь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутагт /Байгалийн цогцолборт газар/ хамаардаг.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР