
📌Сумын аюулгүй нөөцөд 2025 онд татан төвлөрүүлсэн шинэ өвсийг малчин болон мал бүхий өрхүүдэд нэг боодлыг 5,000 төгрөгөөр худалдан борлуулахаар боллоо. Мөн нөөцөлсөн малын хивэг тэжээлийг малчин өрхөд 2 ширхэг, мал бүхий өрхөд 1 ширхгийг тус тус үнэ төлбөргүй олгохыг 2026 оны 01 тоот Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэлээ.. ●1. Хивэг тэжээл авах малчин, мал бүхий иргэд Тамгын газрын санхүү албанаас ирж бүртгэлээ хийлгэн талонаа гаргуулж авна уу! ●2. Өвс худалдан авах иргэд Төрийн сангийн 1️⃣0️⃣0️⃣1️⃣2️⃣0️⃣1️⃣5️⃣5️⃣4️⃣0️⃣8️⃣ тоот дансанд мөнгөө тушааж баримт авчирна уу! Хивэг тэжээл үнэгүй авах талон болон өвс худалдан авах мөнгө тушаасан баримтаа Тамгын газрын нярав М.Нямдаваад өгч авна уу. ☎️Холбогдох утас: 95005273 ХАА тасгийн мэргэжилтэн Н. Дашбалбар- 99319144 1-р багийн Засаг дарга М. Ганшүхэр-89628279 2-р багийн Засаг дарга Ч. Март - 80019994 3-р багийн Засаг дарга Ж. Золбат- 86237432 4-р багийн Засаг дарга Г. Батхолбоо-90665810 📍Сумын засаг даргын Тамгын газар 🗓2026





