Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1-р сургууль анх 1940 оны 9-р сард Төв аймгийн Говьсүмбэр сумын “Ардын бага сургууль” нэртэйгээр Их зараад байгуулагдав. Нийт 52 сурагч 2 багштай байгуулагджээ. Анхны захирал С.Дүгэржав, багшаар Лувсаншарав нар ажиллаж байв. Дараа нь М.Дашдондог, Л.Жагдаг Д.Банзрагч нар захирлаар ажиллав. 1955 онд Цагаан байшинтад суурьшиж 1956 онд Шинэ Чойрт ирж суурьшин Дундговь аймгийн харьяанд 7 жилийн сургууль болж өргөжив. Энэ зуур Халтар, Зундуй, Цэдэндорж, Жанлав нар захирлаар ажиллав. 1967-68 хичээлийн жилд Дорноговь аймгийн Сүмбэр сумын 8-н жилийн сургууль болж 532 сурагчтай 25 багштай, 17 анги бүлэгтэйгээр хичээллэж байлаа. Сургуулийн захирлаар М.Хасбаатар хичээлийн эрхлэгчээр Ц.Жамсран нар ажиллаж байв. 1977-78 оны хичээлийн жилд 10-н жилийн дунд сургууль болон өргөжиж 1258 сурагч 56 багштай 35 бүлэгтэйгээр хичээллэв. Сургуулийн захирал М.Хасбаатар, хичээлийн эрхлэгч Р.Батжаргал, хүмүүжийн эрхлэгч Б.Заяат нар ажиллав Дараа нь Л.Ишдорж захиралаар ажиллав. Л.Ишдоржоос Б.Заяат захирлын алба авч 1986-87 оны хичээлийн шинэ жилээр 620 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр хүлээн авав. Түүнээс хойш үе үеийн захирлууд болох Санжмятав, Энхбаатар, Д.Уртнасан, Б.Давгадорж, Л.Нарантуяа, Б.Цэцгээ, Г.Сонинбат нар ажиллав. 1998-1999 оны хичээлийн жилд Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бүтэцийн өөрчлөлт хийж аймгийн Засаг даргын захирамжаар өргөтгөн зохион байгуулагдаж 1865 сурагч 70 багштайгаар хичээллэв. Тус сургууль 2002-2003 оны аймгийн “Тэргүүний сургууль” 2004 оны сумын “Тэргүүний хамт олон” 2001 оны албан бус боловсролын “Гэгээрэл төв” шалгаруулахад 1-р байр, 2002, 2003, 2004 оны Робокон улсын уралдааны хошой мөнгөн медаль алтан медаль гран при шагнал авлаа. 2008 онд Анхны 6 настан суралцагчидыг өлгийдөн авч 2015 онд анхны 12 дугаар ангийг төгсгөв. Улсын сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд тэргүүн байр, тусгай байрын шагнал хүртэв. Элсэлтийн Ерөнхий Шалгалтын улсын дундажаас 43 оноогоор өндөр байна. Өнөөдрийн байдлаар 1124 суралцагч, 84 багш ажилчидтай 12 жилийн боловсрол олгох үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Япон улсын хүүхдийг ивээх сангийн Сургуульд суурилсан энтерпрайз, Хувь хүний ур чадвар олгох ESEL төслүүд амжилттай хэрэгжиж байна. Одоо сургуулийн захирлаар Энхбаатарын Ариунтунгалаг ажиллаж байна.
Холбоо барих
91924440
1-р сургууль
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
ТӨСӨВ, САНХҮҮ

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР