Sun Logo
Бидний тухай
Чингис хот ардын засгийн анхны жилүүдэд 1923-1931 онд Өндөрхаан уулын хошууны төв, 1931-1952 онд Хэнтий аймгийн төв, 1952-оноос Өндөрхаан хотын захиргаа болон хөгжсөн. Чингис хотын захиргаа нь Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”- ийн дагуу 1992 оны 10-р сард Өндөрхаан сум болон байгуулагдсан бөгөөд 1995 оны Улсын Их Хурлын 95, Засгийн Газрын 128-р тогтоолоор Хэрлэн сум Сангийн аж ахуйтай нэгдэж Хэрлэн сум болсон түүхтэй. Хэрлэн сум нь 1999 онд Улсын Их Хурлын 20-р тогтоолоор Өлзийт сумтай нэгдэж аймгийн зэрэглэлтэй хот болжээ. Улмаар Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Зүүн бүсийн тулгуур төв болсон бөгөөд 2013 оны 11 сарын 18-ны өдрөөс АИТХ-ын тогтоолоор эзэн Чингис хааны нэрээр Чингис хот хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Хэрлэн сум Чингис хот нь Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн голын ай сав бүхий тал хээрийн бүсэд далайн түвшнээс дээш 1,631 м өндөрт оршдог. Нийт 380,8 мянган га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 363,0 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүнээс 328,6 мянган га буюу 86.3 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайд, хатуу хучилттай авто замаар холбогдсон, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн хот юм. Хэрлэн сум нь 7269 өрх, 24115 хүн амтай, Үүнээс: Чингис хотын төв нь 12550 га газар нутагтай, 6626 өрхийн 22220 хүн оршин сууж байна.
Холбоо барих
70563788
Засаг даргын Тамгын газрын байр, Хэрлэн сум, Хэнтий аймаг, Монгол улс
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2363
Сүүлийн 7 хоног:
7183
Сүүлийн сар:
17698
Нийт:
63902
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР