Sun Logo
Бидний тухай
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЕБС нь 1940 онд байгуулагдсан. Сургуулийн хичээлийн байрыг 2003 онд шинэчлэн барьж сурах, сургах таатай орчинг бүрдүүлэн өгөөд байна. 1940-1974 онд 4 жилийн бага сургууль, 1974-1975 оны хичээлийн жилд 7 жилийн дунд сургууль,1975-1976 оны хичээлийн жилд 8 жилийн дунд сургууль, 2005-2006 оны хичээлийн жилд 12 жилийн тогтолцоонд шилжин 9 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болж хүүхдийг 6 наснаас эхлэн сургаж эхлээд байна. 1940-1975 он хүртэл 31 удаа, 1975-2020 он хүртэл 43 удаа 2450 гаруй хүүхэд багачуудад бага, суурь боловсрол олгоод байна. Эдүүгээ тус сургууль нь 85 дахь жилдээ сургалт,хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд нийт 10 бүлэгт 261 суралцагч суралцаж тэдэнд 36 багш ажилчид боловсролын үйлчилгээ үзүүлж байна.Тус сургууль нь Эрдэнэ сумын айл өрхийн сургуулийн насны хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг. 2.СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ 2024-2028 он хүртэл тус сургуулийн үйл ажиллагаандаа чиглэл болгож баримтлах хууль эрх зүй болон бодлогын баримт бичгийн хүрээнд сургуулийн үндсэн үйл ажиллагаа болох сургалтын процесст баримтлах зарчим,хүрэх үр дүн, оюун санааны ба материаллаг хэрэгцээ, нөөц бололцоог хэрхэн ашиглах болон хангах,түүнд тавигдах шаардлага,хяналт шалгалтыг ямар арга замаар сайжруулах вэ гэсэн үндсэн утга санааг хамаарч авч үзсэн болно. 3.БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА Суралцах хүсэл тэмүүлэлтэй, эрүүл зөв, монгол хүүхдийг төлөвшүүлнэ. 4.БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО Аймагт үлгэр жишээ болохуйц сургалтын болон сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлсэн,сургалтын чанар,хүртээмжийг дээшлүүлж уламжлал шинэчлэлийг хослуулсан эвсэг бүтээлч тэргүүний хамт олон болно.
Холбоо барих
88531204
Эрдэнэ сум ЕБС
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
69
Сүүлийн 7 хоног:
700
Сүүлийн сар:
1558
Нийт:
2246
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР