Sun Logo
Бидний тухай
Дархан-Уул аймгийн 5-цэцэрлэг нь 1970-1-19 нд ашиглалтанд орж 280 хүүхэд 41 ажилчин 9 багштай, 12 бүлэгтэйгээр анхныхаа галыг асааснаас хойш эдүгээ 44 жил болжээ. Анх цэцэрлэгийн 8 бүлэг, яслийн 4 бүлэгтэй ажилласан бөгөөд яслийн дөрвөн бүлэг нь Өлгий анги, Мөлхөө анги, Дунд анги, Ахлах анги гэсэн бүлэгтэйгээр ажиллаж байсан. Анхны цэцэрлэгийн эрхлэгчээр Ц.Долгоржав, багшаар С.Төмөрбаатар, Г.Цэдэнлхам, Г.Амараа, С.Сугар, Ч.Лхавгажав, М.Чулуунбат, Жавзандаваа, Д.Котоолой няраваар Дашзэвэг, угаагч Ж.Цэцэгээ нарын олон арван үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж ирлээ. Тус цэцэрлэгийн хамт олон нь арван анхдагч зүйлийг санаачлан Дархан хотдоо туршлага болгон гаргаж байсан түүхтэй юм. Интернационал буланг байгуулан бяцхан иргэддээ найрамдлын тухай гүн бат мэдлэг олгож байсан. Сургалтын кабинетын эрхлэгч Д.Алтанхүүгийн удирдлагаар багш С.Төмөрбаатар, М.Чулуунбат нар “ӨДРИЙН ЭКРАН“ хийж тэргүүн туршлага болж байлаа Багш С.Төмөрбаатар нь хүүхдийн таних тэмдгийг модоор санаачлан хийж хотдоо тэргүүн туршлага болж байлаа. Эрхлэгчид: Тус цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Ц.Долгоржав 1970-1975 он хүртэл ажиллаж байсан. -1975-1976 онд эрхлэгч Д.Төгсөө -1976-1978 онд эрхлэгч П.Ичинхорлоо -1978-1979 онд эрхлэгч Эрдэнэчимэг -1979-1981 онд эрхлэгч М.Чулуунбат -1981-1982 онд эрхлэгч З.Отгоолой -1982-1985 онд эрхлэгч Д.Мөнбиш -1985-1987 онд эрхлэгч Х.Тогтохбаяр -1987-1988 онд эрхлэгч М.Түвшинжаргал -1988-2001 онд эрхлэгч Н.Тунгалаг -2001-2008 онд эрхлэгч М.Чулуунбат -2008-2015 онд эрхлэгч Ж.Дэжидмаа -2015-2021 онд эрхлэгч О.Дэлгэрсайхан -2021 оноос эрхлэгч О.Нандин-Эрдэнэ нар тус тус ажиллаж байна. Тус цэцэрлэгээр сурч хүмүүжсэн олон мянган шавь нар минь улс орныхоо өнцөг булан бүрт сурч хөдөлмөрлөж , ихийг бүтээж явна. Манай хамт олны дундаас төрсөн Алтан гадас одонт Монгол улсын зөвлөх багш М.Чулуунбат, Алтан гадас одонт Монгол улсын зөвлөх багш Ж.Дэжидмаа нар төр улсдаа амжилт бүтээлээ үнэлүүлэн ажиллаж амьдарч байна
Холбоо барих
99398951
Дархан-Уул аймаг, Дархан сум 13-р баг
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
939
Сүүлийн 7 хоног:
1752
Сүүлийн сар:
15852
Нийт:
57658
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР