
Бидний тухай
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Тус цэцэрлэг нь 2016 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтайгаар 12-р багийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон.
2019 онд 100 хүүхдийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор өнөөдөр 250 хүүхдэд Сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадалтайгаар ажиллаж байна.
2022 онд Хамран сургах тойргийн бүс шинэчлэгдснээр Дархан-Уул аймгийн Дархан Сумын 12-р багийн 14-р хороололын Хүслийн хотхоны 2-5 настай хүүхдэд Сургуулийн Өмнөх боловсрол олгож байна.
Тус цэцэрлэг нь 5; 5 жилээр Хөгжлийн хөтөлбөрөө төлөвлөн хэрэгжүүлж багш ажиллагсад, эцэг эх, хүүхдийн хамтын ажиллагааны Үр дүнд эрүүл аюулгүй сурч хөгжих, ажиллах орчинг бүрдүүлсэн болно.
Боловсролын бодлого, төлөвлөлт, дэлхий нийтийн чиг хандлага, эрдэмтэн судлаачдын үзэл санааг тусган сайжруулж 9 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг 4 удаа хийж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өнөөдөр бид 32 багш ажиллагсадтай 258 хүүхдэд Сургуулийн Өмнөх боловсрол олгож ажлын байр бүртээ Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан баг ажиллаж байна.
Багш нар 100% мэргэжлийн хөрвөсөн мэргэжилтэй 5 багш, багшийн туслах нар мэргэшүүлэх сургалтад 100% хамрагдсан сертификаттай ажлын байрандаа тогтвор суурьшилтай, хүсэл тэмүүлэлтэй баг байна.
Захиргаа аж ахуйн ажиллагсад өөр өөрийн ажлын байранд мэргэшсэн давтан бэлтгэгдэж ахмад, залуу, дунд үеийн төлөөлөл ажиллаж байна.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү