Sun Logo
Бидний тухай
Тус цэцэрлэг 1969 оны 09 сарын 01 –нд анх Дархан Сангийн аж ахуйн ажилчдын хүүхдийн хамруулах яслийн зориулалтаар 2 бүлэг, 50 хүүхдийн хүчин чадалтай, 8 ажилтантай байгуулагдсан. 2008 онд орон сууцны 9 дүгээр байрны 2 тоотод 1 бүлгийг нэмж ажиллуулснаар 3 бүлэг, 75 хүүхдийн хүчин чадалтай, 11 багш ажилтантай СӨБ олгох үйл ажиллагааг зохион байгуулах болсон. 2012 онд дахин 1 бүлгийн өргөтгөлийг барьснаар 4 бүлэг, 100 хүүхдийн хүчин чадалтай болж, багш ажилчдын тоо 13 болсон. Дархан –уул аймгийн Хонгор сумын 1, 2 , 3 дугаар багийн 2 -6 хүртэлх насны хүүхдийг хамран сургаж ирсэн. 2016 онд 3 орон тоог нэмж 16 багш ажилтантай, 4 бүлэг, 100 хүүхдийн хүчин чадалтай, 130 гаруй хүүхдийг хамруулан сургадаг болсон. 2020 онд 150 хүүхдийн хүчин чадалтай, 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий улсын төсвийн хөрөнгө оруулалттай шинэ барилга баригдаж ашиглалтад орсноор 6 бүлэг, 28 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж ирсэн. Энэ хугацаанд 1 бүлгийг 24 цагийн уртасгасан бүлэг болгон ажиллууснаас гадна хувилбар сургалтыг тасралтгүй зохион байгуулж, явуулын багшийн сургалтаар хөдөөгийн малчдын 5 настай хүүхдийг СӨБ –д бүрэн хамруулсан төдийгүй, нүүдлийн бүлэгт 30 -45 хүүхдийг хамруулан сургаж, СӨБ –ын хүртээмжээ нэмэгдүүлж ирсэн. 2024 онд СӨБ –ын байгууллагын орон тооны норматив батлагдсан гарснаар биеийн тамирын багш, сантехникч, цагаан хэрэглэлийн угаагч гэсэн 3 орон тоо нэмэгдсэн. 2016 -2020 онд хүртэл хуучин цэцэрлэгт төсөл хөтөлбөрөөр барилгыг хүчитгэсэн ажлуудыг хийж гүйцэтгэж, дулаан хангамж, тохижилтыг стандартад нийцүүлэхэд анхаарч ажилласан. Нийт 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сумын удирдлагуудтай хамтран хэрэгжүүлж ажилласан байдаг. 2020 оноос шинэ барилга ашиглалтад орсноор үйл ажиллагааг тогтворжуулахад анхааран ажилласнаар дулаан хангамжийг нэмэгдүүлэн шалны халаалтыг 4 бүлэгт тавьснаар хүүхдийн сурч хөгжих орчины тав тухаыг бүрдүүлж чадсан. 2022 оноос Олон улсын Эко сургууль цэцэрлэг хөтөлбөрт хамрагдан, багш ажилчдыг сургалтад хамруулан чадавхжуулж, хүүхэд, эцэг эх, орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжлийн боловсрол олгох нөлөөллийн ажлуудыг хийх, хүүхдэд багаас нь тогтвортой хөгжлийн боловсролтой болох үйл ажиллагааг зохион байгуулах, байгууллагын гадаад, дотоод орчинд жилд 2 удаа үнэлгээ хийж, үнэлгээнд үндсэлэн ажлаа төлөвлөн хэрэгжилтийг хангаж аижлласнаар Олон улсын Эко сургууль цэцэрлэгийн Хүрэл, Мөнгөн гэрэгэт Эко байгууллага болсон амжилтыг үзүүлсэн. Мөн MNS14001 байгаль орчны стандартыг хэрэгжүүлж ажилласан. Гадна талбайн 60 хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, Хүлэмж, туршилтын талбай, биеийн тамирын талбайг байгуулан хүүхдүүд туршилт, дадлага хийх боломжтой орчныг бий болгосон. 2025 онд тус хөтөлбөрийн “Алтан гэрэгэ –Ногоон туг” өргөмжлөлийн болзлыг хангаж, тайлангаа хүргүүлээд байна. 2018, 2023 онд Хонгор сумын шилдэг байгууллагаар шалгарсан амжилтыг хамт олноороо гаргаж ажилласан байна. 2024 оноос багш платформтой хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөрийг Сингапурын технологиор хэрэгжүүлэхэд суралцаж, улсын хэмжээнд 3 удаа туршлагаа хуваалцан ажилласан. 2025 -2026 оны хичээлийн жилд Математикийн суралцахуйд суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан, Төсөлд үйл ажиллагаагаар зохиолд суурилсан нэгдмэл арга зүйг ашиглан сургалт үйл ажиллагаагаа төлөвлөн, шинэ туршлага бүтээж, бусдад түгээх зорилтыг тавин амжилттай ажиллаж байна. Багшлах боловсон хүчний хувьд 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан, бакалавр -7, магистр -3, мэргэшлийн зэргийн хувьд: заах аргач -4, тэргүүлэх 2, багшийн туслах 100 хувь мэргэшсэн. Эмч, арга зүйч, нягтлан бодогч, нярав, тогооч нар нь бүгд мэргэжлийн албан хаагчид ажилладаг. Эрхлэгч СӨББ –д 36 дахь жилдээ ажиллаж байгаа, боловсролын магистр зэрэгтэй, тэргүүлэх багш.
Холбоо барих
95397070
Дархан-Уул аймаг Хонгор сум 1-р баг
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1296
Сүүлийн 7 хоног:
3670
Сүүлийн сар:
15901
Нийт:
59707
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР