
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургууль
Хуудсанд хандсан нийт тоо : 15
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2024-12-10
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болоэ орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн этгээдийн нэр хаяг
Нийтэлсэн:Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургууль

2024-12-10
мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл
Нийтэлсэн:Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургууль

2024-12-10
зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Нийтэлсэн:Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургууль

2024-12-10
Тендерийн баримт, бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт
Нийтэлсэн:Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургууль
Бидний тухай
"Боржигин нутгийн Улсын ууган сургуулиудын нэг Оцол Сансар уулын хошууны танхим нэртэй 1 гэр, 30 хүүхэд, 3 багштайгаар байгуулсан цагаас хойш эдүгээ 100 жилийн түүхийг өртөөлж 2024 онд түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна. Манай сургууль үүдээ нээж өрхөө татсанаас хойш 100 жилийн хугацаанд Боржигин нутгийн залуу үед эрдэм боловсролын шимийг хүртээн, 1985 оноос Ардын Боловсролын Яамны түшиц, сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн лаборатори сургууль гэсэн алдрыг авч, мөн Аймгийн тэргүүний сургууль болтлоо өнгөжин тэлж, өөдлөн дээдэлж сум, аймаг, улсдаа хөдөө аж ахуй, үйлдвэрлэлтийн салбарт олон зуун сэхээтэн, ажилчин, малчин бэлтгэн тэдгээр нь сургууль хамт олныхоо нэрийг дуурсган ажиллаж амьдарцгааж байна. Түүхийн явцад сургууль маань жилдээ 350-450 сурагч, 30 гаруй багш, 20 шахам ажилчидтайгаар сумынхаа боловсролыг хөтлөн явуулж байна. Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн одоогийн хичээллэж буй байр нь 1976 онд ашиглалтанд орсон бөгөөд 1 ээлжиндээ 8 бүлгээр 320 хүүхэд хичээллэх хүчин чадалтай. 2007 онд Японы Засгийн газрын тусламж “Өвсний үндэс” төслөөр баригдсан спортын заалтай. Одоо манай сургууль нь 21 бүлэгт 489 суралцагч суралцаж, сургуулийн захирал Б.Дэлгэрмаа, дунд боловсрол хариуцсан сургалтын менежер Б.Болор-Эрдэнэ, бага боловсрол хариуцсн сургалтын менежер С.Болормаа, нийгмийн ажилтан А.Болдбаатар нар сургуулийг удирдан ажиллаж байна. Мэргэжлийн 26 багш, 19 туслах ажилчидтай өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байна.
Мөн 60 хүүхдийн хүчин чадалтай дотуур байртай бөгөөд малчдын болон эмзэг бүлгийн нийт 43 сурагч амьдардаг. Тус сумын V баг болох Олон-Овоо багийн бага сургууль нь 2007 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын хөрөнгөөр баригдан, 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн харьяанд хамаарагдаж, тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар Төмөр Замын харьяа Чулуун заводын ажилчдын болон тус сумын V багийн ард иргэдийн үр хүүхдийг сурган хүмүүжүүлж байна. Тус сургууль нь сургалтын менежер С.Болормаагаар ахлуулсан 5 багш, 3 туслах ажилчин, 129 суралцагчдад боловсролын үр шимийг түгээн ажиллаж байна.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү